
-Одоогоор хохирлын тоо хэмжээг гаргасан уу?
Албан ёсоор тоо хэмжээ нь гараагүй байгаа. Зарим нэг байшин барилгад цууралт үүссэн гэж байгаа ч энэ нь хуучин байсан цууралт уу, аль эсвэл газар хөдлөлтөөс үүссэн цууралт уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газраас шалгаж үзэж байж мэдэгдэнэ.
-Газар хөдлөлт болсоны дараа болон одоогийн байдлаар иргэдийн сэтгэл санааны байдал хэр байна?
Тухайн үед иргэдийн сэтгэл санааны байдал хүндхэн байсан ч одоогоор иргэд тайвширч байгаа. Газар хөдлөлт дахин болохгүй, бүрэн зогссон гэж үзэж байгаа.
-Тухайн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ хэр хүртээмжтэй ажилласан бэ?
Газар хөдлөлтийн үеэр ганц нэг хүний бие муудаж даралт нь ихэссэн гэх мэдээлэл байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хангалттай сайн хүргэсэн.
-Иргэдэд мэдээлэх талаасаа техник тоног төхөөрөмжийн хувьд хэр дутагдалтай байдаг вэ?
Газар хөдлөх талаар урьдчилж мэдээлэх боломжгүй. Олон жилийн давтамжаар л тооцоолж болдог. Харин бид нарын хувьд Газар хөдлөлтийн талаарх сургалтыг ч байнга зохион байгуулдаг.
"Улс төрийн тойм" сонин