Хар салхи АНУ-ын зүүн эргийг хуу хамжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Хар салхи АНУ-ын зүүн эргийг хуу хамжээ

АНУ-ын зүүн эргийн дагуу, “North Carolina” мужын нутаг дэвсгэрт /Америк тивийн баруун эрэг орчим/ далайн ёроолд 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АНУ-ын Онцгой байдлын шуурхай алба ерөнхийлөгч Б.Обамад мэдэгдэж, ард иргэдэд хандан анхааруулга өгсөн. Тухайн үед АНУ-ын Хар салхи, газар хөдлөлтийн мэдээллийн төвийнхөн уг газар хөдлөлтийн талаар анхааруулах факсийг Пен­силван, Өмнөд, Хойд Каролин, Жеоржиа, Нью Жэрсей, Нью-Йорк, Делавер, Мэрилэнд зэрэг мужуудад илгээсэн аж.

Зүүн эрэгт газар хөдөлснөөс болж томоохон хэмжээний далайн шуурга үүсч мэдэх талаар холбогдох албаныхан мэдэгдээд, далайд гар­сан загасчдыг яаралтай эрэг рүү дуудаж, урьдчилан сэргийлсэн юм. АНУ-ын Хар шуур­га судлах хүрээлэнгийн эр­дэмтэд уг шуургийг “Айрин” хэмээн нэрлэсэн.

Нью-Йорк хотын амбан захирагч М.Блүүмберг “Нөхцөл байдал хүндэрч байгаатай хол­бог­дуулан иргэдийн албадан нүүлгэх ажил зогсоод байна. Одоо та бүхэнд гэрээсээ гарахгүй байхыг хатуу анхааруулж байна. Бидний зүгээс иргэддээ зориулж 70 мянган хүний багтаамжтай 90 гаруй түр хоргодох байрыг бэлдсэн. Холбогдох ал­баныхны мэдэгдэж буйгаар уг хоргодох байранл 6300 гаруй иргэд л бүртгэгдсэн байна. АНУ-ын Онцгой байдлын шуурхай хуралдаанаар Вашингтон болон гамшигийн ойролцоохи бүсийн мужаас нэмэлт хүч ирж байгаа. Цагдаагийн ерөнхий газраас 18 хүн амиа алдаад байгаа гэж мэдэгдсэн” гэжээ. Мөн Нью-Йорк хотын бүх автозам болон бусад тээврийн хэрэгслийг түр зогсоосон бөгөөд олон улсын 7000 гаруй, орон нутгийн 5000 гаруй нислэгийг цуцалсан талаар “NewYorkAirlines” мэдэгдсэн билээ. Ус, цаг уурын албаны хэвлэлийн төлөөлөгч Жэрими Логан “Хар салхины хурд цагт 130 км болсон бөгөөд Нью-Йорк хотын далайн эрэг дагуу оршин суудаг айлуудын байшинг нурааж эхэлсэн нь дөнгөж эхлэл. Далайд газар хөдлөх байгалийн үзэгдэл нь газар хөдлөлтийн түвшинг 35 хувиар нэмэгдүүлдэг. Энэхүү “Айрин” хар шуурга нь лхагва гарагаас намжих урьдчилсан тө­лөвтэй байна. Гэхдээ энэ зөвхөн судалгаагаар гарсан хариу. Зарим эрдэмтэд уг шуургыг Канад руу эргэх хандлагатай байгаа талаар дөнгөж сая мэдээлсэн” хэмээн мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама “Айрин” хар шуурганы талаар ард иргэддээ хандан “Washingtonnews” агент­лагаар дамжуулан мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Айрин хар салхи одоо ч аюултай хэвээр байгаа тул та бүхэн хоргодох байранд орж амжаагүй л бол гэртээ үлдэх нь цорын ганц боломж. Гадагш гарах нь амь насанд тань аюул авчирч болзошгүйг анхааруулж байна. Хэрэв та гамшигийн газар байгаа бол аврах багийнханыг иртэл хүлээ. Бурхан биднийг ивээг” гэжээ. 

Ямартай ч одоогийн байдлаар Виржиния мужын хоёр сая иргэд цахилгаангүй байгаа бөгөөд тус мужын зарим хотод өндөржүүлсэн бэлэн байдалд иргэдийг аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үр­гэлжилсээр байна. Аймшигтай үер далайн эрэг дагуу байрладаг Нью-Йорк хотын тэн хагасыг бүрхээд байгаа бөгөөд хотын иргэдийг түүхэнд анх удаа албадан нүүлгэсэн юм. Мөн үерийн дээд өндөр нь 3 метр 55 см гаруй бөгөөд дундаж өндөр нь 1 метр 80 см байгаа юм. Энэхүү гамшиг Засгийн газрыг сандаргаж, онцгой албаны аврах багийнханд хүндрэл учруулж байгаа талаар “NewYorkTimes” онцолжээ.

Харин CNN агентлаг “Айрин хар шуур­га Канад улсын зүг дөнгөж сая чиглэлээ өөрчилсөн байна. Хар шуурганы хурд 130-аас 80 км/цаг болтол буурсан нааштай мэдээлэл холбогдох албаныхан өгсөн. Мөн эрдэмтдийн үзэж буйгаар сүүлийн жилүүдэд зөвхөн Америк улсад ч төдийгүй дэлхийд, газар хөдлөлтийн давтамж эрс нэмэгдэж байгаа тухай мэдэгдсэн” хэмээн онцолжээ. Нью-Йорк хотын төв бирж өчигдрөөс эхлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн талаар BBC агентлаг мэдээлсэн. Холбогдох албаны мэр­гэжилтнүүдийн үзэж буйгаар зөвхөн Нью-Йорк хотыг сэргээн босгох зардалд нэг тэрбум ам.доллар шаардагдана хэмээн үзэж байгаа юм.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж