Унтаж байхдаа суралцаж болно

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Унтаж байхдаа суралцаж болно

Унтаж байхдаа суралцаж болно

XX зуунд хүн унтаж байхдаа хүлээж авсан мэдээллээ тогтоож, ой санамждаа хадгалж чаддаг гэж үздэг байсан нь шинжлэх ухааны үндэслэлтэйг судлаачид мэдэгдэж байна. Гипнопеди буюу унтаж байхад нь хүнд мэдээлэл дамжуулах арга нь шинэ хэл сурах, сонсголоо сайжруулахад тустайг Брюсселийн их сургуулийн биологичид онцолж буй.

Хүнийг унтаж амарч байх үед хөгжим, дуу сонсгож, тархины үйл ажиллагааны идэвхжилийг нь судалсан тэд “Хүн нойрондоо аливаа мэдээллийг хүлээж авах боломжтой. Гэхдээ сэрээд энэхүү мэдээллээ хэрхэн эргүүлэн санаж байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тархины үйл ажиллагаа нь хэвийн, ой санамж сайтай хүн зүүдэндээ сонссон дууны үгийг хэсэг хугацааны дараа дахин сонсоход илүү хурдан тогтоох боломжтой” гэж мэдэгджээ

 Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж