Каддафийн гэр бүл Алжир руу дүрвэжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Каддафийн гэр бүл Алжир руу дүрвэжээ

Каддафийн гэр бүл Алжир руу дүрвэжээ
Алжирийн Гадаад хэргийн яамнаас Ливийн удирдагч Муаммар Каддафийн эхнэр Сафия, охин Аейша, хоёр хүү Мухаммад, Ханнибал нар орон нутгийн цагаар даваа гаригийн өглөө 08.45 цагт Ливийн хилийг давж, Алжирийн нутаг дэвсгэрт орж ирсэн талаар мэдэгдлээ. НҮБ-аас Алжирт суугаа элчин сайдын мэдээлснээр тэдгээр хүмүүс хүмүүнлэгийн шугамаар Алжирт ирсэн гэв. Алжирийн ёс заншлын дагуу аврал, тусламж эрсэн хэнд ч энэрэнгүй хандаж, тусламж үзүүлэх ёстой байдаг ч  Алжирийн удирдлагууд аль болох богино хугацаанд Каддафийн гэр бүлийг эх оронд нь буцаана хэмээн мэдэгдсэн байна.

Энэ зуур Ливийн тэмцэгчид сүүлийн хоёр гурван өдрийн дотор хэд хэдэн газраас их хэмжээний цогцоснуудыг олж илрүүлээд байгаа. BBC-ийн сурвалжлагчийн мэдээлснээр тэдгээр цогцоснуудын дотор олон тооны цэргүүд байсан бөгөөд ажиглагчдын таамаглаж байгаагаар тэднийг Голь Каддафийн төлөө хүчин зүтгэхгүй гэснийх нь төлөө амийг нь хороосон байх магадлалтай ажээ.

Ливийн тэмцэгчид Каддафийн цэргүүдийн байрлаж байгаа баазуудыг уг үндсээр нь илрүүлэн эзлэн авахаар бүхий л хүчин чадлаараа хичээж байгаа ба тун удахгүй Голь Каддафигийн төрсөн газар болох Сиртерүү дайрахаар зэхэж байгаа хэмээн мэдээлсэн. Тэмцэгчид Сирте хотруу давших замдаа Нофилиа хотыг эзлэн авсан бөгөөд тэд Голь Каддафийг одоо хүртэл Триполь орчимд байгаа
гэж
үзэж байна.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж