Японы эсрэг тулалдсан Хятадын ахмад дайчдын хөрөг зургийн “Хэзээ ч бүү март” нэртэй үзэсгэлэн энэ сарын 15-нд нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэн Хятадын Японыг эсэргүүцэх дайныг дурсах танхимд зохион байгуулагдсан байна. Зураг, бичиг хосолсон хэв маяг бүхий үзэсгэлэнд 1931-1945 оныг хүртэлх нийт 138 бүтээл дэлгэсэн аж. Үзэсгэлэнд Японыг эсэргүүцэх дайны фронтод эрэлхгээр тулалдсан Хятадын цэргүүдийн хөрөг зураг хийгээд амжилтыг өгүүлжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ