Хятад улс ирэх 12-р сард сар руу хайгуулын аппарат хөөргөхөөр төлөвлөж байна.
Өнгөрсөн 60 жилийн хугацаанд хүн төрөлхтний сар руу хөөргөсөн 100 гаруй аппарат сарны наад талыг судалж байжээ. Харин Хятадын “Саран дагина-4” хайгуулын аппарат сарны ар талд газардаж хайгуул хийх юм байна. Сарны ар талаас дэлхий рүү мэдээлэл дамжуулах нь хүн төрөлхтний хувьд өнөөг хүртэл мөрөөдөл хэвээр байгаа юм. Хайгуулын аппарат дэлхийн рүү дохио илгээхэд сарны долгион саад болдог аж.
Эх сурвалж: CCTV