Финляндын Ерөнхийлөгч хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Финляндын Ерөнхийлөгч хүрэлцэн ирлээ

Бүгд найрамдах Финлянд улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Таръяа Халонен Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр 10.45 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа. Хэдийгээр Улаанбаатар хотод бороотой байсан ч энэ нь төдий л саад учруулсангүй. Финлянд улсын Ерөнхийлөгч Таръяа Халонен Монгол Улсад гурав хоногийн айлчлал хийх юм. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзана. Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар Финланд улсын Ерөнхийлөгч, хатагтай Таръяа Халоненд бараалхана. Дээрх арга хэмжээний хүрээд мөн Монгол-Финлянд улсын бизнес форум зохион байгуулагдана.

Айлчлалын зорилго нь хоёр орны харилцааг өргөжүүлэх, тэр дундаа хувийн хэвшлийн салбарыг шинэ шатанд гаргахад оршиж байна. Айлчлалын албан ёсны арга хэмжээнүүд маргааш эхэлнэ.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж