Сошиал вэбийг үнэлэх 3 шинэ арга

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Сошиал вэбийг үнэлэх 3 шинэ арга

Вэб аналитикийн тухай ярихад хүмүүс ихэвчлэн вэб сайт дахь хуудсуудыг хэдэн удаа үзсэнийг тоолдог гэж ойлгодог. Хуудсан дах хандалтыг тоолох нь сайн бүтээгдсэн технологи боловч сошиал медиа ертөнц дэх томоохон компаниудын хэрэгцээг хангадаггүй. Facebook, Zynga, Slide, RockYou зэрэг компаниуд дотоод аналитиксаа хөгжүүлэхэд асар их хөрөнгө зардаг байна.

Үүний шалтгаан нь Сошиал медиа нь маш өрсөлдөөнтэй ертөнц бөгөөд өөрийн вэб сайт-ын тухай тоо баримттай байх нь хамгийн том давуу тал болдог. Өсч хөгжихийн тулд эдгээр компаниуд чадах чинээгээрээ мэдээлэл цуглуулах хэрэгтэй учраас вэб сайт-ын үйлчилгээ үзүүлэгчидэд илүү энгийн хандалт тоолох технологи хэрэгтэй болдог.

1. Юүлүүрэн анализ (Funnel analysis) – Өөрчлөлтийн түвшинг үнэлэх

Сошиал app-ыг үнэлэх нэг гол арга бол Юүлүүрэн анализ юм. Энэ бүх app-ын гол үзүүлэлт болох өөрчлөлтийн түвшинг хэмжих арга юм. Өөрчлөлтийн түвшин гэдэг нь вэб сайт-ад нэвтэрсэн зочдын нийт тоог дараах хуудсуудад нэвтэрсэн (шинээр account үүсгсэн эсвэл юм худалдаж авсан) зочдын тоонд харьцуулсан харьцаа юм.

Нийт бүртгэлийн тоог нийт зочдын тоонд хуваасан тоон үзүүлэлт нь дэлгэрэнгүй мэдээлэл илэрхийлж чадахгүй. Харин энэ аргыг хэрэглэснээр бүртгүүлсний дараа хэрэглэгчдийн хийдэг үйлдлийг үе шатуудад хувааж тэдгээр үеүүдийн хоорондох өөрчлөлтийн харьцааг үнэлэх боломж гарч ирдэг юм. Дээрх зурагнаас харахад үе бүрийн хооронд тодорхой хэмжээний бууралт гарч байгаа бөгөөд энэ нь Юүлүүр шиг харагдахад хүргэж байгаа юм.

Илүү тодруулах үүднээс Twitter-ийн бүртгэлийг авч үзье.

  1. Нүүр хуудсанд орж ирэх
  2. Бүртгэлийн хуудсанд шилжин бүртгэлийн хуудас бөглөх
  3. Санал болгосон сэдвүүдээс сонгох
  4. Найзуудын майл хаягыг бүртгүүлэх
  5. Танилын хайлт

Бүртгэлийн процесс нь ийм олон үетэй байснаар нарийвчилсан анализ хийхэд дөхөм болж байгаа юм. Жишээлбэл бид найзуудын майл хаяг бүртгүүлэх үед огцом бууралт ажиллаж болох юм. Тиймээс бид доорх таамаглал тавьж болох юм. Хэрэглэгчид нь энэ үед яг юу хийхийг сайн ойлгохгүй байгаа эсвэл тэд майлтэй холбоотой мэдээлэл оруулах хүсэлгүй байна. Тодорхой таамаглалтай болсноор цаашид нарийн судлах ажил хөнгөвчөгдөнө.

Эцсийн дүнд Юүлүүрэн анализийн тусламжтайгаар вэб сайт дах дутагдалтай хэсгүүдийг илрүүлэх боломж гарч ирнэ. Үргэлжлүүлэн судалснаар өөрчлөлт бүрээ ахин хянаж үзэж болно.

2. Холболтын ажиглалт- Хүмүүсийн хийдэг үйлдлийг үнэлэх

Хуудасны үзсэн тоог тоолох нь багасаж олонх вэб сайт-ын үйлчилгээ үзүүлдэг компаниуд хэрэглэхээ болиод байна. Хамгийн энгийн нэгжүүдийг тоолохын оронд эдгээр компаниуп илүү тодорхой хүмүүсийн хийж байгаа үйлдлийг шинжлэх болсон. Жишээлбэл Twitter хүмүүсийн үзсэн хуудсыг сонирхохын оронд дунджаар хэрэглэгчид хэдэн tweet илгээж байгаа болон юугд ихэвчлэн хайж байгааг мэдэхийг оролдож байгаа. Хуудасны үзсэн тоо нь бидний хүсч байгаа мэдээллийг ойролцоогоор олгох боловч вэб сайт томорч илүү олон талт болохын хэрээр энэ аргын хэрэглээ нь буурч байна.


3. Зочдын хадгалалт- Хэр олон хүн ахин хандаж байна вэ?

Энэ арга нь нилээд толгой эргэм боловч амжилттай яваа вэб сайт-ыг үнэлэх үр дүнтэй хэмжүүр юм. Зочдын хадгалалт гэхээр таны вэб сайт хэр хүмүүсийг татах чадвартайг тогтоох мэт санагдана. Бидний хийх гол зүйл бол хэр олон хүн таны вэб сайт-ад ахин ахин хандаж байгааг тогтоох юм. Хамгийн түгээмэл арга нь тодорхой хугацааны (1 долоо хоног г.м) турш хэсэг хэрэглэгчдийг сонгон авч тэдгээрийн зан байдлыг судлах юм.

Мөр болгон долоо хоног тутмын нэг бүлгийн хэрэглэгчдийн хадгалалтын түвшинг үзүүлнэ. Тодруулбал, эхний мөрийг 12 сарын 7ноос 13ны хоорондох хугацааг харвал тухайн бүлэг хэрэглэгчдийн 15.15% нь 1 долоо хоногийн дараа эргэн ирсэн, 13.4% нь 2 долоо хоногийн дараа ахин хандсан байна гм.

Сошиал вэб сайт-уудын хувьд нийгмийн бүлэглэлүүдийн хэмжээ гол үүрэг үзүүлдэг. Эргэж ханддаггүй пропайлууд нь яг л хоосон өрөөтэй адил юм. Олон өрөө байдаг хэдхэн өрөөнд л хүмүүс ажиллаад байх нь таны хүсэх зүйл биш юм. Та идэвхтэй өрнүүн нийгмийн бүлэглэл үүсгэхийг зорьж байгаа нь лавтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж