Улсын төсөв ухсан нүүрснээс хамаарах уу?

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Улсын төсөв ухсан нүүрснээс хамаарах уу?

Сангийн яамныхан тун завгүй. Төсвийн тодотгол Чуулганд оруулах, төдөлгүй ирэх жилийн төсвийн төсөл бэлтгэх ажлууд шил дараалжээ. Олон жил хийж ирсэн уламжлалт төсвүүдээс нь огт өөр орлого, зарлагын хуваарилалт одоо гардаг болсон. Зэсийн үнийн савлагаанаас хамгаалах зорилгоор Тогтворжуулалтын сангийн зарчмыг хоёр жилийн өмнө хуульчилсан билээ. Харин эдүгээ зэсээр бус, нүүрсний экспортын орлогоор баримжаалсан төсвийн төслийг бэлтгэх шаардлага гарав.
Ухсан нүүрсний статистик том гарч байгаа хэдий ч зах зээлд хүргэх зам, боомтын бэрхшээл үнэ цэнийг нь багасгасаар байна. Энэ бүх хүчин зүйлийг тооцохын зэрэгцээ эдийн засагт орж ирж буй мөнгөний суваг нэмэгдэн, Монголбанк бүрэн хянаж чадаж буй эсэхэд эргэлзэхээр болсон байна. Хувийн хэвшлийн гадаадаас авч буй зээл, босгож байгаа хөрөнгийн хэмжээ жил ирэх тусам өссөөр байна.
Эдгээр өөрчлөлтийг нэгтгэн харуулсан тойм нэвтрүүлгээ “Хөгжил” хөтөлбөр бэлтгэлээ. Ням гариг бүрийн 19.00 цагаас С1 телевизээр “Хөгжил” хөтөлбөр  цацагдана. Ирэх жилийн төсвийн онцлог, түүнд нөлөөлөх шинэ хүчин зүйлүүдийн талаар манай нэвтрүүлгээс үзээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж