Түмэн газрын их цагаан хэрмийг 700 гаруй хавтгай дөрвөлжин талбайд хураангуйлан танилцуулсан нэгэн сонирхолтой үзэсгэлэн энэ сарын 10-нд Өвөр Монголд нээв.
Цагаан хэрмийн соёл түүхийг дэлгэн үзүүлсэн энэхүү үзэсгэлэн Хөх хотын Үзэсгэлэнгийн ордонд энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд сонирхсон хүмүүс үнэ төлбөргүй үзэх боломжтой юм. Хятадын уламжлалт түүх соёлыг танилцуулах цуврал арга хэмжээний хүрээнд гаргаж буй уг үзэсгэлэнг ӨМӨЗО-ны захиргаа, Соёлын танхим, Соёлын өвийн товчоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ