Хятадын уламжлалт сүүдэр ший

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Хятадын уламжлалт сүүдэр ший

Хятадын уламжлалт сүүдэр ший

Жинань хотын уламжлалт сүүдэр жүжгийн өвлөн залгамжлагч Ли Вэй энэ жил 63 насыг зооглож байна. Тэрбээр Жинаны онцлогтой сүүдэр жүжгийг аав Ли Шинтанаасаа сурч, өвлөн залгамжилжээ.

Ахмад сүүдэр жүжигчин Ли Шинтан 11 жилийн өмнө өөд болсон байна. Тэр цагаас хойш Ли Вэй сүүдэр жижгийг хойч үедээ өвлүүлэх, хөгжүүлэх давхар зорилгыг өмнөө тавьжээ. Саяхан тэрбээр “Жинаний нэрт хүмүүсээр сэдэвлэсэн жүжиг” хэмээх төрлийг шинээр бий болгон аавынхаа амьд сэрүүн байх үеийн гүйцээж амжаагүй үйлс бүтээлийг нь үргэлжлүүлж байна. Ноднин зунаас эхлэн хагас, бүтэн сайн өдрийн цагаа ашиглан Жинань хотын иргэдэд үнэгүй тоглон өгдөг болжээ. Модон бариул, урлаж бүтээсэн арьсан дүрсээр дэлгэцэн дээр сүүдэр үүсгэн жүжиглэдэг гэнэ.

Ли Вэйн ач зээ нь ч түүний нөлөөгөөр сүүдэр жүжигт сонирхолтой болоод байгаа юм байна. Сүүдэр жүжиг тоглох нь хүүхдийн гар биеийг зэрэг оролцуулдгаараа онцлог бөгөөд сүүдэр хэрхэн үүсгэх талаар урьдчилан төсөөлөл хэрэгтэй байдаг тул тархины спорт гэж нэрлэж ч болох талтай.

Эртний Тан улсын үеэс үүсэлтэй Хятадын сүүдэр жүжиг нь Мин гүрний үед цэцэглэн хөгжиж өнөөг хүртэл уламжлагдан ирсэн түүхтэй. Сүүдэр жүжгийг бүтээх болон тоглох үйл явц хялбаргүйгээс гадна нарийн эрэмбэ дараатай. Материалын хувьд үхэр болон загасны шинэ арьсыг сүүдэр үүсгэгч болгодог. Ямар сүүдэр жүжиг тоглохоос шалтгаалж жүжгийн дүрээ арьсан дээр зурж, сийлэн өнгө оруулна. Улмаар тэгшлэх, будаг оруулах, хэвшүүлэх гэх зэргээр дараалан боловсруулж тайзаа засан, гэрэлтүүлэг чимэглэлээ хийдэг. Сүүдэр жүжиг нь хоёр утастай хуур, хэнгэрэг, харанга зэрэг хөгжмийн зэмсгийн тусламжтайгаар өрнөдөг юм.

 

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж