Тэнгис далайг гатлан ирсэн гэж итгэсэн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг нар үздэггүй харанхуй газарт хуурамчаар үйлдвэрлэхийн чинээ хэн санах билээ. Тэгвэл сав, баглаа бодол нь яг адил, жинхэнэ бүтээгдэхүүнээс ялгагдахын аргагүй хуурамч бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд борлуулах болжээ. 200 гаруй юанийн үнэтэй үнэртэй усыг л гэхэд нэг юань ч хүрэхгүй хуурамч материалаар хийдэг аж. Хэдийгээр та гадаадаас шуудангаар авч байгаа ч энэ нь жинхэнэ гэдгийг баталж чадахгүй гэнэ.
Сүүлийн үед Жянсү мужийн Сүжөү хотын цагдаагийнхан хуурамч гоо сайхны бүтээгдэхүүний хэргийг илрүүлж, жинхэнэтэй усны дусал мэт адил хуурамч бүтээгдэхүүний “Мөсөн уул”-ыг нураахаар зорьж байгаа талаар Синьхуа агентлаг мэдээлжээ. Түүнчлэн тус агентлагийн сурвалжлагчид ч энэ талаар сурвалжлага бэлтгэж байгаа аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ