Хятад Америкийн одоогийн зөрчилдөөн хийгээд ирээдүйн хандлага

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Хятад Америкийн одоогийн зөрчилдөөн хийгээд ирээдүйн хандлага

Хятад Америкийн одоогийн зөрчилдөөн хийгээд ирээдүйн хандлага

Хятад Америкийн худалдааны сөргөлдөөн тус хоёр орны харилцаанд хэрхэн нөлөөлөх тухай олон янзын таамгууд яриа хэлэлцээний ертөнцөд газар авч байна. Хятад Америк улс дипломат харилцаа тогтоосон 40 жилийн хугацаанд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа дандаа дардан замаар яваагүй ч аливаа бэрхшээлийг даван туулсаар өнөөдрийг хүрсэн билээ. Орчин цагт Хятад Америкийн харилцаанд бардам дээрэнгүй зан хийгээд хэн нэгийгээ дорд үзэх нь ямар ч утга учиргүй хэрэг юм. Харин ч үүний эсрэг, аль болох мэргэн бодлого, алсын хараа юу юунаас илүү чухал.

Хятад Америкийн харилцаанд “Харилцаа холбоог эрхэмлэх” болон “Хязгаарлан болгоомжлох” хандлага байсан гэдэг нь үнэн. 1979 оноос хойш хоёр орон улс төр, эдийн засаг, соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Мөн нийгмийн тогтолцоо, өрнө дорнын хүмүүсийн сэтгэхгүйн ялгаа, хөгжлийн зөрөөнөөс хамаарч хоёр улсын харилцаанд эргэлзээтэй бүрхэг, учир битүүлэг үеүд ч тулгарч байсныг хэлэх нь зүйтэй. Гэсэн хэдий ч Америк худалдааны сөргөлдөөнийг ийнхүү үүсгэсэн нь Хятад улсын хөгжлийн бодлогыг хязгаарлах гэсэн хориг хэмээн ойлгогдож байна. Худалдааны иймэрхүү хориг арга хэмжээ авах нь Америкийн хувьд зуршил болсон ерийн үзэгдэл. Тиймээс үүнийг тойрох биш туулах шаардлага тулгарч байна.

Нөгөөтэйгүүр, Хятад Америкийн харилцаа хямралтай ч сайн сайхан жилүүд, дурсамжит үйл явдлуудаар дүүрэн цаг үе байсныг ч дурдах нь зайлшгүй билээ. Үүнээс хамгийн чухал нь харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг Хятадын тал байнга эрхэмлэж ирсэн. Энэ бол Хятад Америк хоёр улсын аль алины ашиг сонирхолд нийцэх, хамтын ажиллагааны гол хөшүүрэг байсан юм. Хамтын ажиллагаа бол хоёр орны хамтын сонголт билээ. 40 жилийн туршлага ч үүнийг нотолно. Цаашлаад энэ нь Хятад Америкийн харилцааны ирээдүйн гол хандлага гэдэг нь тодорхой .

Ямар ч хэлбэрийн хэлэлцээр харилцан хүндэтгэх болон эрх тэгш байдлыг үндэслэдэг. Мөн олон улсын дүрэм зарчим болон итгэлцэлд суурилдаг. Нэг талын ашиг сонирхол, нэг талт үзэл бодол дээр суурилсан дарам шахалтын дор энэ зүйлс хийгдэх боломжгүй.

Одоогийн өмнөх нөхцөл байдал болон цаашдын ирээдүйг харахад, дэлхийн хамгийн хурдтай хөгжиж байгаа орны хувьд Хятад улс зөрчилдөөнийг улс төрийн мэргэн ухаан болон алсыг харааны үүднээс шийдвэрлэхийг чухалчилж байна. Хятад улсын гадаад худалдаанд Америктай хийж байгаа худалдаа 15 хувийг эзэлдэг. Хятад улс Америкаас бусад олон улстай худалдааны асар их ирээдүйтэй. Мөн Хятад улс дотооддоо ч асар том зах зээлтэй орон.

Хятад Америк хоёр том эдийн засгийн цогц хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь тус хоёр улс төдийгүй дэлхий нийтийн шаардлага. Дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй, өөрчлөлт хувьслаар дүүрэн байгаа ч энх тайванч хөгжил дэвшил бол даян дэлхийн гол хандлага, хамтран ажиллах бол нийтлэг ойлголт юм.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж