216-р зам-Хятад Балбын худалдааг холбосон судас

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

216-р зам-Хятад Балбын худалдааг холбосон судас

216-р зам-Хятад Балбын худалдааг холбосон судас

Түвдийн өөртөө засах орны Шигас хотын Жилон сяны хэсгээр өнгөрөх улсын зэрэглэлийн 216-р авто замын нийт урт нь 94 км байдаг бөгөөд Балба улс руу нэвтэрдэг юм. Энэ нь өндөр уул гүн хавцлын дундуур сүлжилдсэн асар бартаат зам. Далайн түвшнээс хамгийн өндөрт өргөгдсөн хэсэг болон хамгийн нам дор хэсгийнх нь зөрөө 1000 метр байдаг. 2015 онд Балбад болсон “4·25” газар хөдлөлтийн чичирхийлэл Түвдийн олонх газарт, Шигас хотын Жилон сянд хүртэл мэдрэгдэж байжээ. 216-р зам нь газарзүйн бэрхшээлтэй олон газрыг холбосон гавьяатай. Тус зам Хятад Балбын хооронд хилийн худалдааны шинэ гарцыг нээсэн юм. Хоёр улсын хилийн “Жилон” боомтын худалдааны хэмжээ 2015 оны “4·25” газар хөдлөлтийн үеэр 450 сая юань байсан бол 2017 оны байдлаар 2 тэрбум 845 сая юань болж өссөн байна. Өнөөдрийн байдлаар Жилон хилийн боомтоор жилд дунджаар 2 тэрбум тонны бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрдөг ажээ.

  Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж