Халуун чинжүүний үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулна | News.MN

Халуун чинжүүний үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулна

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Халуун чинжүүний үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулна

Халуун чинжүүний үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулна

БНХАУ-ын Гүйжөү мужийн Зүнь И хот халуун чинжүүний үйлдвэрлэлийн салбарыг эрчимтэй хөгжүүлж, аж үйлдвэрийн гинжин холбоог сайжруулан, брэндийг бий болгоход чиглэх болсон талаар Синьхуа агентлаг мэдээлжээ. Одоогийн байдлаар Зүнь И хот халуун чинжүүний тариалалтын 2 сая мү гаруй (нэг мү нь нэг га газрыг 16 хуваасны нэгтэй тэнцэнэ) талбайтай бөгөөд энэ чиглэлээр боловсруулалт хийдэг 40 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн бүтээгдэхүүнүүдээ ОХУ, АНУ, БНСУ, Мексик зэрэг улс орон, бүс нутагт борлуулдаг байна. Түүнчлэн халуун чинжүүний үйлдвэрлэл нь харьяа бүс нутгийнхаа ядуу өрхүүдийг ядуурлаас гаргахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж