
Гадаад орны төрийн тэргүүнүүдийн манай улсад хийж буй айлчлал Финлянд Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар үргэлжлэх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд найрамдах Финлянд улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Таръяа Халонен манай улсад гурав хоногийн айлчлал хийх ба өнөөдөр 10.45 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардах юм.
Айлчлалын үеэр хоёр улсын харилцааг өргөжүүлэх, тэр тусмаа хувийн хэвшлийн салбарын харилцааг шинэ шатанд хүргэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Финляндын Ерөнхийлөгч Таръя Халонен нь 1999 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, Финляндын 11 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрбээр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм.