Бээжингийн хотын захиргаанаас зохион байгуулдаг Бээжингийн спортын уламжлалт их наадмын 10-р удаагийнх энэ сарын 18-23-ны өдрүүдэд Шижиншань дүүрэгт болно.
Бээжин хотын захиргаа, Нийслэлийн биеийн тамир спортын газраас хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр наадмын бэлгэ тэмдгийг танилцуулж, уг наадмыг шууд мэдээлэн хүргэх вэб сайтын талаар мэдээлэл хийлээ. 1985 оноос эхлэн дөрвөн жил тутамд зохиогдож ирсэн тус наадамд 100 гаруй спорт тоглоомоос 30-ыг нь албан ёсоор баталсны зэрэгцээ Бээжин хотын 16 дүүргийн 22 үндэстний нийт 6000 гаруй хүн оролцохоор болжээ. Мөн наадмын үеэр мэргэжлийн тамирчдын дунд спортын 12 төрлийн тэмцээн, 6 янзын үзүүлбэр зохиохоор бэлтгэжээ.
Эх сурвалж: CCTV