Индонезийн Папуа мужид наймдугаар сарын 11-нд осолдсон онгоцонд зорчиж явсан хүүг эсэн мэнд олсон тухай BBC мэдээллээ. Онгоцонд есөн хүн байсан бөгөөд 12 настай хүүгээс бусад нь амь үрэгджээ. Папуа мужийн уулархаг мужуудад аялах хүсэлтэй хүмүүс онгоцоор голдуу тийш очдог ч цаг агаарын байдал, бүсийн онцлогоос үүдэн осол, хүндрэл гарах нь цөөнгүйг нутгийн оршин суугчид ярьж байна. Мэргэжилтнүүд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ