“Самсунг” шинэ утсаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

“Самсунг” шинэ утсаа танилцууллаа

“Самсунг” шинэ утсаа танилцууллаа

“Самсунг” корпораци “Galaxy Note-9” загварын ухаалаг гар утсаа албан ёсоор танилцууллаа. Энэхүү ухаалаг гар утас өнгөрсөн онд нээлтээ хийсэн “Note 8”-аас харагдах байдлын хувьд төдий ялгарахааргүй аж. 6.4 инчийн амолед дэлгэцтэй, 2.7 гигагерцийн найман цөмт үйлдлийн системтэй, нэг цэнэглээд бүтэн өдөр цэнэгээ барин ажиллах хүчин чадалтайг нь нээлтийн үеэр онцолжээ. Түүнээс гадна “Galaxy Note -9”-ийг нэгэн зэрэг хоёр төхөөрөмж цэнэглэх, утасгүй цэнэглэгч дагалдах гэнэ.

“Самсунг” корпораци энэ сарын сүүлчээр дэлхий даяар шинэ утсаа борлуулж эхлэх бөгөөд хар, хөх, шаргал өнгөний сонголттой байх аж.

 Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж