Үлэг гүрвэлийн хамгийн их хүрээ бүхий мөр илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлийн хамгийн их хүрээ бүхий мөр илрүүлжээ

Үлэг гүрвэлийн хамгийн их хүрээ бүхий мөр илрүүлжээ

Хятад, Америк, Герман гурван улсын эрдэмтдээс бүрдсэн судалгааны багийнхан наймдугаар сарын 10-нд энэ талаар мэдэгдсэн байна. Тэд БНХАУ-ын Гүйжөү мужаас өнөөг хүртэл Хятадад олдсон үлэг гүрвэлийн мөрнүүдээс Юрийн галавын эхэн үед хамаарах хамгийн их цар хүрээтэй үлэг гүрвэлийн сүргийн мөр илрүүлжээ. Эдгээр мөрийг ижил бус цаг хугацаанд үлдээсэн гэж үзэж байгаа юм байна. Түүнчлэн энэ нь Хятадын Юрийн галавын эхэн үеийн үлэг гүрвэлүүдийн тархац хийгээд хувьслын судалгаанд онцгой ач холбогдолтой гэнэ.

“Юрийн галавын эхэн үеийн үлэг гүрвэлийн мөр бол маш ховор. Үүнээс өмнө зөвхөн Хятадад дөрөвхөн байсан. Тэдгээр нь Сычуань мужийн Гулинь, Зигон, Чунцины Дазү, Гүйжөү мужийн Бижиэ зэрэг газарт байдаг. Гэвч эдгээр мөр нь судалгааны шаардлага хангахгүй, тээвэрлэхэд хүндрэлтэй, цаг агаарын хэцүү нөхцөлд маш цөөхөн тоогоор байсан. Харин энэ удаагийн шинээр илрүүлсэн мөрнүүдийн хадгалалт сайн, тоо хэмжээ олон, судалгааны үнэ цэнэ өндөр” хэмээн эрдэмтэд ярьжээ.

 Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж