БНХАУ-ын Ханжөү хотод хэт халуун үргэлжилсээр байна. Тус хотын гудамжинд ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнууд, гудамж цэвэрлэгч нарт CAINIAO нэртэй робот ус хүргэж өгөн тусалж эхэлжээ.
Уг робот хотын гудамжинд ажиллан халууцаж байгаа үйлчилгээний ажилтнуудын дэргэд очин “Та ус уух уу” асуун үйлчилж байна. Энэ зун бүх Хятад орон даяар халуунд гадаа ажиллаж байгаа хүмүүсийг үнэгүй ундны усаар хангах 445 өртөө ажиллуулан тарвас, зайрмаг, цэвэр усаар үйлчилж байгаа билээ.
Эх сурвалж: CCTV