Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Юннаньд газар хөдлөв

Юннаньд газар хөдлөв

БНХАУ-ын Юннань мужид газар хүчтэй хөдөлсний улмаас найман хүн бэртэж гэмтсэн талаар CGTN мэдээллээ. Бэртэж гэмтсэн хүмүүсийг бүгдийг нь эмнэлэгт хүргэж, анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд газар хөдөлсөн цэгт аврах багийнхан ажиллаж байна.

Уг мужийн Юйси хотоос зүүн өмнөд зүгт 40 км зайд газар хөдлөлтийн голомт байсан гэж мэргэжилтнүүд онцолж буй. Үүнээс нэг сарын өмнө тус мужид газар 5 магнитудын хүчтэй хөдөлжээ.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж