MSI тоглоомчдод зориулсан GX640 нөүбтүүк гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

MSI тоглоомчдод зориулсан GX640 нөүбтүүк гаргажээ

Зөөврийн компьютерийн зах зээлд тэргүүлэгчдийн эгнээнд багтахMSI компани 15.4 инчийн GX640 загварын тоглоомчдод зориулсан өндөр үзүүлэлттэй лэптопоо худалдаанд гаргалаа. Intel Core i5-430M процессор, 4GB DDR3 RAM, ATI Radeon HD5850 график карт, 7200 эргэлттэй 500GB HDD, Super-multi драйв, Bluetooth, 802.11a/b/g/n Wi-Fi болон 2.0 мегапиксель вэбкамераар тоноглогдсон уг нөүтбүүк нь 9-cell баттерейтай, 2.9 кг жинтэй ажээ. Түүнчлэн Windows 7 Home Premium 64-bit үйлдлийн системтэй юм.
Тоглоомчдод зориулсан лэптоп учир тэдний байнгын хэрэглээ болсон W, S, A болон D үсгийн товчлуурыг тодотгож өгсөн байна. GX640 серийн энэхүү зөөврийн компьютерийн гадаргууг өнгөлсөн гялтгар хөнгөн цагаанаар бүрж, улаан өнгийн оруулга оруулжээ.Үнийн тухайд MSI GX640 нь 1099.99 ам.доллар юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж