Эм идээшүүлэгч | News.MN

Хуучирсан мэдээ: 2018.08.11-нд нийтлэгдсэн

Эм идээшүүлэгч

Хятадын уламжлалт анагаах ухаанд өвлийн хууч архгийг зун засаж илаарьшуулдаг билээ. Хэнань мужын Вэншяний Хятад эмнэлгийн ажилтан Сяо Хайянь үйлчлүүлэгч нартаа эм буцалгаад борви бохирох завгүй байлаа. Түүний ажлын өрөөнд ороход хятадын эмийн ургамлын үнэр хамар цоргиулна. Тэрхүү тасалгаанд эм буцалгагч, тэгнүүр, эмийн халбага гэх мэтийн зүйлс дүүрэн ажээ. Өдөр бүр тэрбээр зорин ирсэн үйлчлүүлэгчиддээ хянуур хандаж, хүмүүст эм боож өгөх, өөрөө эм буцалгах ажлыг гав шав гүйцэтгэнэ.

Тэрбээр ярилцлага өгөхдөө: “Би эмийн үнэр хамар цоргиулсан халуун орчинд гурван жил ажиллаж байна. Бага зэрэг ядардаг ч миний чанасан эмийг өвчтөн ууж хууч архагаасаа салахыг хараад би алжаал ядралаа умартчихдаг юм. Тэгээд энэ ажлаараа аргагүй бахархах сэтгэл төрдөг дөө” хэмээв. Түүний ажлын талаарх фото сурвалжлагыг хүргэе

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж