Грекийн Альфа, Евробанкууд нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Грекийн Альфа, Евробанкууд нэгдэнэ

Грекийн Альфа болон Евробанкууд нэгдэхээр зэхэж байгаа ба нэгдэх тухай шийд гартал Афины хөрөнгийн бирж дээр дээрх хоёр банкны хувьцааг арилжихыг түр зуур зогсоогоод байна. Хоёр банк нэгдсэнээр Евробүсэд нүүрлээд байгаа өрийн дарамтыг хөнгөвчлөхөд бага ч болов тус болно гэж ажиглагчид үзэж байгаа бөгөөд Грекийн банкнуудын хувьцааны ханш он гарсаар өмнөх ханшаасаа 50 гаруй хувиар буураад байна.

Альфа банкны хувьцааг эзэмшдэг Катарын хөрөнгө оруулалтын корпораци хоёр банкийг нэгдмэгц эзэмших хувьцааныхаа хэмжээг нэмэгдүүлж магадгүй байна.  Одоогоор Катарын хөрөнгө оруулалтын корпораци Альфагийн нийт хувьцааны таван хувийг эзэмшдэг ч цаашид 15 хувь хүртэл нэмэгдүүлэх төлөвтэй байгаа бололтой.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар нэгдсэн банкийг “Альфа Евробанк” хэмээн нэрлэх бөгөөд уг нэгдэл нь 150 тэрбум еврогийн хөрөнгөтэй, 80 тэрбум ам.долларын нөөцтэй, 2000 орчим салбартай зүүн өмнөд Европдоо хамгийн том банк болох төлөвтэй байна. Өнгөрсөн долоо хоногт дээрх хоёр банкны хувьцааг арилжихыг зогсоосон ч Грекийн бусад банкнуудын хувьцааны ханш унасаар л байжээ.

Одоогийн байдлаар Грекийн засгийн газрын томоохон зээлдэгчид болох Грекийн банкууд евробүсийн өрийн хямралд дээд зэргээр нэрвэгдэж, зөвхөн Евролын төв банкны туслалцаатайгаар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж