Их Британийн Килийн их сургуулийн судлаачдын мэдэгдэж буйгаар олон цагаар унтах нь зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг, зүрхний өвчлөлөөс үүдсэн гэнэтийн үхэлд хүргэх магадлалтай гэнэ. Тэд гурван сая хүмүүсийн дунд явуулсан судалгаанд үндэслэн хоногт 10 цаг ба түүнээс дээш хугацаагаар унтах нь зүрхний шигдээс тусах магадлалыг 38 хувиар нэмэгдүүлдэг гэж үзжээ. Түүний зэрэгцээ хангалттай нойр авч чадахгүй байх, нойргүйдэх ч мөн зүрх, судасны өвчлөлд хүргэх магадлалтай аж. Хоногт 7-8 цаг тогтмол унтаж амрах, хэрэв нойргүйдэх, эсвэл нойр их хүрэх шинж тэмдэг ажиглагдвал мэргэжлийн эмчид хандахыг тэд зөвлөж байна.
Эх сурвалж: CCTV