
Өдгөө 29 настай Бритни Спийрс Лос-Анжелес хотын Нокиа театрт Жексоны нэрэмжит шагналыг Лейди Гагагаас гардан авах үедээ нэлээд сэтгэл нь хөдөлсөн байртай “Маш их баярлалаа. Энэ шагнал надад маш их учир утгатай” хэмээн хэлсэн. Бритнийг шагналаа гардсаны дараа бүжигчид тайзнаа гарч Бритнигийн хэд хэдэн хит дууны видео эвлүүлэг дээр бүжиглэж сонирхуулсан юм.
Олны дундаас Крис Браун, Жастин Бибер, Кэти Перри, Питбулл, Ники Минаж нар анхаарал татаж байсан ч хамгийн ихээр сондгойрч, түмний харааг булааж байсан хүн бол дуучин Бейонси юм. Хип хоп урлагийн шүтээн болсон Жэй Зитэй хамтын амьдралаа нууцлагхан холбосон поп дива Бейонси камерын өмнө хар хивсэн дээр өөртөө бардам гэгч нь хэвлийгээ тэвэрч зургаа даруулж байснаа удалгүй тайзан дээр ая дуугаа өргөх үеэрээ Жэй Зид хандаж “Миний дотор өсч бойжиж байгаа хайрыг би чамд мэдрүүлмээр байна” хэмээж, олныг алмайруулжээ.
Түүнчлэн шагнал гардуулах ёслолын үеэр Лейди Гагагийн “Born This Way” дууны клип нийгэмд хамгийн нөлөөтэй видео клипээр шалгарсан бол Перри Их Британийн дуучин Аделаг “Firework” дууныхаа клипээр бут цохиж, оны шилдэг видео клипийн шагнал хүртсэн байна. Шилдэг Хип хоп шагналын эзнээр Ники Минаж шалгарсан бол “Foo Fighters” шилдэг рок клипийн эзнээр шалгарсан байна. Мөн Спийрс шилдэг поп видео шагналын эзэн болсон бол Жастин Бибер шилдэг эрэгтэй видео шагналын эзнээр тодорчээ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.