Феттель давуу байдлаа баталгаажууллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Феттель давуу байдлаа баталгаажууллаа

Сар гаруй хугацаанд амралт аваад байсан “Формула нэг” өнгөрсөн амралтын өдрүүдэд Бельгийн гран-пригаар эргэн ирлээ. Энэ гарааны үр дүн ДАШТ-ий ялагчийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэх байлаа. Бельгийн Спа тойруулга авто спортын түүхэнд тодоор бичигддэг. Түүгээр зогсохгүй жил бүрийн “Формула нэг”-ийн ДАШТ-ий ялагчийг тодруулахад маш том үүргийг гүйцэтгэдэг юм. Харин энэ чухал гарааг Герман нисгэгч Себасьян Феттель тэргүүн эгнээнээс эхлүүлсэн байна. Тэмцээнийг тэргүүлж байгаа Феттель ард яваа тамирчнаасаа 85 онооны илүүтэй байгаа. Бараг оршил шахуу болдог Марк Уэббэрийн тааруу эхлэл гараан дээр дахин харагдсан бол эхний эргэлтээс Феттель байрлалаа хадгалж авч үлджээ. Түүнтэй уралдааны эхэн хэсэгт Нико Росберг өрсөлдөөнийг үзүүлж гүйцэж түрүүлээд авсан ч ердөө түр зуурын тэргүүлэл байжээ. Удалгүй Феттель байраа эргүүлэн авсан. Харин “Рэд Бүлл”-ийн нисгэгчийн ард жинхэнэ өрсөлдөөн гарч байлаа. Хоёрдугаар байрт Нико Росберг явж байхад “Феррари”-гийн хоёр гуравдугаар байрын төлөө өрсөлдсөн. Долоон удаагийн дэлхийн аварга Шумахер анх энэ зам дээр “Формула нэг”-ийн карьераа эхлүүлж байсан, тиймээс ч сайн үр дүн авахыг хичээн уралдаж тавдугаар байрт шалгарчээ. Льюис Хэмилтоны хувьд аваргын цомын өрсөлдөөнд голлох байр суурийг эзэлж байгаа нисгэгч. Гэвч 13 дахь тойрогт Камуй Кобаяашигийн хамтаар осолдож уралдаанаа дуусгажээ. 37-р тойрогт Марк Уэббэр гараанаас гарсан байраа Алонсогоос эргүүлэн авсан бол удалгүй Алонсо Баттоны ард оржээ. Ийнхүү гурван уралдааны дараачаар Феттель дахин түрүү авч, Марк Уэббэр, Женсон Баттон нар удаахь байрт бичигдлээ. Карьерынх нь 17 дахь түрүү, энэ оны долоо дахь ялалт нь түүнд 259 дэх оноог нь авчирсан бол ард нь яваа Марк Уэббэр 167 оноотой болсон байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж