Хөгжлийн банкны “Удирдлагын гэрээ” байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны “Удирдлагын гэрээ” байгуулна

Монгол-Солонгосын Хөгжлийн банкны хооронд “Удирдлагын гэрээнд” гарын үсэг зурах ёслолын ажиллагаа маргааш болно. Төрийн ордны хоёрдугаар давхарт болох энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд С.Батболд, БНСУ-ын Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Кан Ман Сү нар үг хэлнэ. Харин Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга, Монгол Улсын хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун, Солонгосын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Хан Дай Ву, Ким Жанг Жин нар гэрээнд гарын үсэг зурах юм байна. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын дараа сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал зохион байгуулах ба хэвлэлийн бага хуралд ҮХШХ-ны дарга Ч. Хашчулуун, Хөгжлийн банкны дэд захирал Л.Болормаа,  Хан Дай Ву, Ким Жанг Жин нар оролцох ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж