
Хүрээлэн буй орчинд ноцтой хохирол учруулахгүй гэж мэдэгдсээр байгаа төслийг хэрэгжүүлэх эсэх эцсийн шийд есдүгээр сарын эхээр гарах бөгөөд тэр хүртэл эсэргүүцэгчид үзэл бодлоо илэрхийлсээр байх болно хэмээн мэдэгдэж байгаа юм.
Нефть дамжуулах хоолойг барьснаар шинээр ажлын байр бий болж, АНУ Венесуэль, Ойрхи Дорнодын орнуудын импортоос хараат байхаа больж, Канадаас түүхий нефть импортлох боломжтой болно. Харин уг төслийг эсэргүүцэгчид дамжуулах хоолой барьснаар нефть ил задгай алдагдаж, хүрээлэн буй газар нутгийг бохирдулж, сүйтгэнэ хэмээн үзэж байгаа юм. Дамжуулах хоолой нь Канадын Алберта мужаас АНУ-ын Монтана, Өмнөд Дакота, Небраска, Оклахома, Техас зэрэг мужуудыг дайрч тавигдах бөгөөд уг хоолойгоор өдөрт долоон тэрбум ам.доллартай дүйцэх 830 мянган баррель нефтийг дамжуулж байх аж.