Ө.Хэрлэнчимэг нарын хэргийг дахин хянах боломжгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэг нарын хэргийг дахин хянах боломжгүй

Хүний амь насыг санаатай хөнөөсөн, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэм буруутайд тооцож, шүүхээс 18 жил, нэг сарын хорих ял сонссон Ж.Очбадрахын ээж М.Майцэцэг өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийлгэж, Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт хандахаа мэдэгдсэн билээ. Тэрбээр шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тул Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар уг хэргийг хянуулах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм. Тэгвэл, ялтнуудын өмгөөлөгч нар өмнө нь уг хэргийг нийт шүүгчдийн бүрэлдэхүүнээр хэлэлцүүлэхээр улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг  хүлээн авч, хэргийг хянаад анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна гэж үзэж, хариу өгсөн байна. Иймээс хэргийг дахин хянах боломжгүй юм байна. Харин Ө.Хэрлэнчимэгийн найз залуу Ж.Очбадрахын ээж М.Майцэцэг уг асуудлыг сарын  дотор шийдэхгүй бол чигчий хуруугаа огтолж, цаашлаад цусаа ханан амиа хорлоход бэлэн гэдгээ хэвлэлээр зарлаж, ерөнхий шүүгч Ц.Зоригт хандан гэрээслэл бичсэн билээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж