2015 оноос хойш цахим тоглоом, роботын зах зээлд сургалт, боловсролын чиглэлээр ашиглах роботуудын бизнес хүчээ авч байна. Цаашид ч энэ зах зээл улам өргөжин 2021 он гэхэд 11.1 тэрбум ам.долларын эргэлтэд хүрэх магадлалтай гэж Бээжингийн багшийн их сургуулийн Ухаалаг сургалтын хүрээлэнгээс гаргасан судалгаанд онцолжээ. Роботон тоглоом өмнө нь голдуу дуу дуулдаг, үг хэлдэг, бүжиглэдэг гээд хүүхдийг зугаацуулах үүрэгтэй байсан бол одоо энэ хандлага өөрчлөгдөж, англи, хэл, тооны анхан шатны мэдлэг олгох программтай болж, ийм роботууд зах зээлд амжилттай борлогдож буй.
Шэнжэнд төвтэй технологийн компаниуд, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгчид ч робот тоглоомд зориулсан сургалтын программд анхаарлаа хандуулж эхэлсэнийг “South China Morning Post” онцолжээ.
Эх сурвалж: CCTV