Хөлгүй ч хамгийн хурдан зөөгч | News.MN

Хөлгүй ч хамгийн хурдан зөөгч

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Хөлгүй ч хамгийн хурдан зөөгч

БНХАУ-ын Жэжянь мужийн Ханжөү хотын оршин суугч Ван Жяншэнь сүүлийн хоёр жилийн турш хоол хийж, түүнийгээ хүргэдэг ажил эрхэлж байна. Ослын улмаас өрөөсөн хөлөө тайруулсан тэрбээр өдөрт 60 орчим үйлчлүүлэгчид хоолыг нь хүргэж өгдөг аж.

“South China Morning Post” сонинд мэдээлснээр, тэр  өдөрт 12 цаг ажилладаг, сардаа 5000 орчим юань буюу 727 ам.долларын орлого олдог. Ханжөү хотын хоол хүргэлтийн үйлчилгээнийхэн Ван Жяншэнийг хамгийн хурдан, шаламгай гэж үнэлдэг бөгөөд залуу ажлынхаа тухай “Өмнө Сычуань мужид амьдарч байгаад осолд орсныхоо дараа энд ирсэн. Хоол хүргэлтийн ажил энд байдаг юм. Олсон орлогоо би хиймэл хөл хийлгэхэд зориулан хадгалж байна. Үйлчлүүлэгчид минь, хамт ажилладаг хүмүүс минь надад хэрхэн хандаж байгааг хараад ажилдаа улам дуртай болдог” гэж ярьж буй. 

Эх сурвалж: CCTV

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж