Олон улсын худалдаанд нэг улсын ашиг сонирхлыг өмгөөлөх нь зохисгүй | News.MN

Олон улсын худалдаанд нэг улсын ашиг сонирхлыг өмгөөлөх нь зохисгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Олон улсын худалдаанд нэг улсын ашиг сонирхлыг өмгөөлөх нь зохисгүй

Олон улсын худалдаанд нэг улсын ашиг сонирхлыг өмгөөлөх нь зохисгүй

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 6-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы зохицуулагч Эпиноза /Espinosa/-тай Бээжинд ажил хэргийн уулзалт хийсэн байна.

Ван И хэлэхдээ, дэлхий нийт олон талт үзэл баримтлалаар урагшлан хөгжих хамтын чармайлтаа ахиулж, түүнээ бэхжүүлсээр байна. НҮБ-ын эрх мэдэл хийгээд үүрэг, НҮБ-ын үндсэн зарчим болон олон улсын чухал ашиг сонирхлыг хамгаалах нь маш чухал. Дэлхийн эдийн засаг нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тогтвортой, хамтын ашгийн төлөөх чиглэлд ахиц дэвшил гаргасаар байна. Хамтрагч талууд дэлхийн худалдаанд ганц нэг орны ашиг сонирхлыг хамгаалахыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд олон улсын зарчим, хуулийг мөрдөн, дэлхийн ард түмний нийтийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь зүйтэй гэжээ .

Эпиноза үүний хариулт болгож, дэлхийн худалдаанд ганц нэг орон ашиг сонирхлоо хамгаалж бусад орон болон дэлхий нийтийн ашиг сонирхлыг үл хүндэтгэх байдал үүсээд байгааг Хятад улс эсэргүүцэж байна. Энэ бол маш зөв зүйл юм. Эдийн засгийн даяаршил нь бүх улс орны эрх тэгш оролцоонд түшиглэнэ. Хятад улсын санаачилсан “Нэг бүс нэг зам” нь дэлхий нийтийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байгаа. Энэхүү санаачилгыг би дэмжнэ гэжээ .

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж