Хот суурин газар дахь хамгийн том хиймэл хүрхрээг Хятадууд бүтээлээ.
Хятадын Гүйжөү мужийн ‘Гүйжөү Лүөдияа’ барилгын компани 108 метрийн өндөртэй энэхүү хүрхрээгээ Гүйянь хотын төвд байрлах 121 метрийн өндөртэй алдарт цамхгийн ханыг дагуулан хийжээ. Барилгын газар доор дөрвөн том усны нөөцийн сав, ус цэвэршүүлэх систем байгуулсан бөгөөд хүрхрээний усыг дахин боловсруулсан ус болон борооны усан хангамжнаас авдаг байна. Хүрхрээг ажиллуулахад нэг цагт 800 юанийн цахилгааны төлбөр гардаг аж.
Эх сурвалж: CCTV