Д.Батхуяг: АТГ надаас мэдүүлэг авч байгаа

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Д.Батхуяг: АТГ надаас мэдүүлэг авч байгаа

Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг 192 лиценз хууль бусаар олгосон хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж эхэлснээс хойш хагас жилийн хугацаа өнгөрч байна. Түүнд эрүүгийн хуулийн 254.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын даалгаврын дагуу  өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдрөөс АТГ-т шалгаж эхэлсэн юм. Уг хэрэгт Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийг сэжигтнээр татан шалгах болсон үндэслэл нь  “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий малтмалын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг зөрчиж, 192 лиценз олгосон гэх. Энэхүү мэдээлэл гарснаас хойш АМГ-ын дарга Д.Батхуяг нэг ч удаа албан ёсны тайлбар өгөөгүй байсан юм. Энэ талаар түүнээс зарим асуултад хариулт авлаа.


-Танд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь тодорхой болсон. Энэ  хэргийг хэрэгсэхгүй  болгох талаар яригдаж байгаа гэх мэдээлэл байна?

-Шалгаж байгаа. Намайг 2009 оны гуравдугаар сарын 11-нд энэ ажилд томилогдсон цагаас эхлэн хэд хэдэн газраас шалгасан. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  Төрийн албаны зөвлөлөөс тус бүр хоёр удаа шалгасан. Бас АТГ-аас ч  шалгаж байна.  Надад лав энэ хэргийг хэрэгсэхгүй болсон гэх мэдээлэл ирээгүй.

-Танаас албан ёсоор тайлбар мэдүүлэг авсан уу?

-Хэд хэдэн удаа авсан. Хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдэгдэх  байлгүй.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж