
Тус тэмцээнд таван тивийн 60 гаруй орны сайхан бүсгүйчүүд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Борголжин хэмээх бүсгүй оюун ухаан, гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа тэргүүлж, “Miss Charming Fantasy” буюу “Оюунлаг үзэсгэлэн гоо мисс”, “Miss Crowning Glory” буюу “Алдрын титэмт мисс” номинациудын тэргүүн байрын эзнээр тус тус тодорсон байна.
Хятадын алдарт Нанкайн их сургуулийн Хятад хэл соёлын коллежийг 2008 онд амжилттай суралцаж төгссөн, оюунлаг мисс бүсгүй өдгөө Шанхай хотын их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж байгаа гэнэ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
А.Зул