Нийслэлийнхэн 08:00 цагт ажилдаа ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийнхэн 08:00 цагт ажилдаа ирнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын санаачилгаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын ажил өглөө 08.00 цагаас эхэлж байхаар боллоо.

Энэ асуудлыг НЗДТГ-ын дарга Ц.Болдсайхан өнөөдөр болсон Нийслэлийн иргэдийн тэргүүлэгчдийн хурлаар оруулж, тэргүүлэгчид тогтоолыг батлав. “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын ажлын цагийн хуваарь 08.00-17.00 болсноор оргил ачааллын үед замын түгжрэл 10 хувиар буурах бололцоо бий” гэж Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Энхжаргал хэлж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад НЗДТГ, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн харьяа 176 байгууллагын 9000 гаруй төрийн захиргааны болон төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан хаагчид багтдаг юм.  Тогтоолыг есдүгээр сарын 1-нээс буюу энэ долоо хоногийн пүрэв гаригаас эхлэн мөрдөнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж