Өвөр Монголд өмнө нь бүртгэгдээгүй маш хүчтэй хуй салхи энэ сарын 4-ний өдрийн 12:47 цагийн үед боллоо. Салхины эрчтэй үе нь есөн минут үргэлжилжээ. Салхи Баяннуур аймгийн Урдын хойд хошууны Хайлаас сумаас зүүн тийш таван км-ийн зайд орших эзгүй газарт болсон тул байгалийн гамшигт эл үзэгдэлд хүн осолдсонгүй.
Цаг агаарын шинжилгээний төвийн тус хошуун дахь мэргэжилтэн Сарнаа хуй салхийг дэгдэхээс намдах хүртэл бүх явцыг дүрс бичлэгээр баримтжуулж авчээ. Энэхүү бичлэг болон гамшигт үзэгдлийн явцын талаарх тэмдэглэлээ Баяннуур аймгийн Цаг уур судлалын хүрээлэнд хүргүүлсэн байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ