Дэлхийн хамгийн том лабиринт

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том лабиринт

Дэлхийн хамгийн том лабиринт

БНХАУ-ын Жяньсу мужийн Янчэнг Дафен цогцолборыг дэлхийн хамгийн том лабиринтаар Гиннесийн дээд амжилтын номд бүртгэжээ.

35 мянган ам метр талбайг эзэлсэн бутлаг модны энэхүү байгууламж нь хэмжээ, бүтцийнхээ хувьд одоогоор хамгийн томд тооцогдож буй бөгөөд өндрөөс харахад асар том бугын дүрстэй. Уг төөрдөг байгууламж буюу лабиринт нь асар нарийн бүтэцтэй том хэсгээс гадна хүүхдүүдэд зориулсан арай бага талбайтай, энгийн бүтэцтэй цогцолбороос бүтэх бөгөөд амрах талбай, үйлчилгээний хэсэгтэй. Өнгөрсөн оны есдүгээр сард нээлтээ хийсэн энэхүү цогцолборыг бүтнээр нь тойроход 10 орчим км зам туулсантай тэнцэх юм.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж