Эртний нийтийн номын сангийн туурийг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Эртний нийтийн номын сангийн туурийг илрүүлэв

Эртний нийтийн номын сангийн туурийг илрүүлэв

ХБНГУ-ын Кёльн хотын төвд манай эриний II зууны үеийн нийтийн номын сангийн туурийг илрүүлсэн байна. Археологчид хотын протестант сүмийн хашаанд өнгөрсөн жилээс малтлага хийж эхэлсэн бөгөөд энэхүү олдвор Ромын эзэнт гүрний үеийн байгууламж гэж тэд таамаглаж байжээ. Кёльн бол Германы хамгийн эртний хотуудын нэг агаад манай эриний 50 онд ромчууд байгуулсан түүхтэй аж. Байгууламжийн ханыг цэвэрлэж байхдаа мэргэжилтнүүд 80 см урт, 50 см өргөнтэй ном, судар хадгалах зориулалт бүхий хайрцгуудыг олжээ. Судлаачдын таамаглаж буйгаар уг байгууламж 20 мянга орчим судар, түүхэн баримтыг хадгалж байсан нь Германд төдийгүй Европт хамгийн эртнийхэд тооцогдох  нийтийн номын сангийн байгууламж гэнэ. Байгууламжийг цэвэрлэн, зарим хэсгүүдийг сэргээн засварлаад жуулчид, иргэдэд нээлттэй үзүүлэх  түүхийн дурсгалт газар болгохоор хотын захиргаа төлөвлөж байна.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж