Юнител корпораци Топ-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарав

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Юнител корпораци Топ-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарав

Юнител корпорацийн зүгээс өөрийн ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ нэгэн таатай мэдээг дуулгаж байгаадаа баяртай байна. Энэ бол Бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалж, тэдний хоорондын уялдаа холбоог зохицуулах, шударга өрсөлдөөнийг бий болгохын төлөө ажиллаж ирсэн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Юнител корпорацийг 2009 оны Монгол Улсын Эдийн Засаг Бизнесийн салбарын “ТОП-100” НЭГЖ-ийн нэгээр тодруулсан явдал юм.
Энэхүү амжилтын үндэс, суурь нь хэрэглэгчдийн Юнител корпорацид хүлээлгэдэг өндөр итгэл, талархалын үр шим юм. Мөн энэхүү шагнал  нь хэрэглэгчдийнхээ амьдралын түнш нь болж, хэрэглээг нь мэдэрч, шинэлэг бүхнийг санаачлан хэрэглэгчиддээ хүргэхийг зорьдог, нийгмийн хүрээлэл дэх төрөл бүрийн салбарын хөгжлийг дэмжих, өөрийн хувь нэмрийг оруулахыг хичээн ажилладаг Юнител корпорацийн ажилтан, ажиллагсдад өгч буй маш том урам юм.    
Юнител корпораци үүрэн холбооны зах зээлд шударга өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар стандартыг дээшлүүлэх зорилгоор анх 2006 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байснаас хойш, зах зээл дээр өөрийн байр суурийг эзлэн ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ оператор болтлоо өргөжин хөгжөөд байгаа билээ.  
Тус корпораци нь өнөөдөр 400 мянга гаруй хэрэглэгчид үйлчилгээгээ найдвартай, шуурхай хүргэж, Монгол улсын бүх аймаг болон 220 сум, суурин газар сүлжээгээ өргөтгөн, 400 гаруй чадварлаг, эрч хүчтэй МОНГОЛ ажилтан ажиллагсадыг ажлын байраар хангаж, Монгол улсын эдийн засаг, Мэдээлэл Технологийн салбарт өөрийн бодитой хувь нэмрээ оруулсаар байна.
Тус корпораци нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээр үүрэн холбооны зах зээлд өрсөлдөөний эрүүл орчин бүрдэж,  тус салбар дахь шинэ техник, технологи нэвтрүүлэлт эрчимжсэнээс гадна бизнесийн байгууллагуудад үлгэр дууриал болохуйц МОНГОЛ МАРКЕТИНГ-гийн шинэ төрөлийг бий болгосоныг  тэмдэглэхэд таатай байна. Мөн харилцаа холбооны хамгийн чухал үзүүлэлт болох найдвартай, чанартай холбоог хэрэглэгчдэд хүргэх эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирлээ.
    
Эдийн засгийн хямралтай  2009 онд бизнесийн байгууллагын нийгэмд хүлээх хамгийн чухал үүргийн нэг болох компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр Урлаг, соёл , Техник, технологийн салбарын шинэ, залуу боловсон хүчнийг дэмжих , Оюунлаг Боловсролтой оюутан залуусыг төрүүлэх, Спорт тэр дундаа олимпизмийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, Байгаль экологийг хамгаалах, Импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, Хэрэглэгчдийн хэргэлээг мэдэрсэн, тэдний эрх ашигт нийцсэн чанартай үйлчилгээг бий болгох, Шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, Бичил болон жижиг бизнесийг дэмжих зэрэг чиглэлүүдээр үр ашигтай олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлсэн төдийгүй Хямралын жилд  хөрөнгө оруулалт болон маркетингийн зардлыг бууруулахгүйгээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулснаар үүрэн холбооны зах зээлийн 25 хувийг эзлээд байна.
Бидний амжилтын эх сурвалж нь болсон хэрэглэгчдийнхээ ажил болон амьдралд нь амжилт бүтээлийн дээдийг хүсье.
Хүн бүрийн амьдралын салшгүй хэсэг нь байж мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэд хэв маягийг бид тодорхойлно.

                                           ЮНИТЕЛ КОРПОРАЦИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж