Японоос аварга төрөх үү?

Хуучирсан мэдээ: 2018.08.05-нд нийтлэгдсэн

Японоос аварга төрөх үү?

Японоос аварга төрөх үү?

Бадминтоны 2018 оны ДАШТ-ний эрэгтэй ганцаарчилсан төрөлд аваргын төлөө өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо. Шувтаргын тоглолтод Японы К.Момота болон Хятадын Ши Үчи нар шалгарч үлдээд байна. Хятадын Ши Үчи энэ удаагийн ДАШТ-нд маш сайн тоглож байгаа бөгөөд 3-р шатанд олимп, дэлхийн аварга Лин Даныг, хагас шигшээд мөн нутгийн тамирчин олимп, дэлхийн аварга Чен Лон нарын аваргуудыг буулган авсан. Түүнтэй аваргын төлөө өрсөлдөх Японы К.Момота хагас шигшээд Малайзын Л.Дареныг буулгаж авсан юм. Шигшээ тоглолт өнөөдөр 18.00 цагт болох бөгөөд К.Момота ялалт байгуулж чадвал бадминтоны спортоор эрэгтэй ганцаарчилсан төрөлд анхны Япон аварга болно. Гэхдээ түүний өрсөлдөгч нь аваргуудыг буулгаж авсан Хятадын залуу тамирчин хүлээж байгаа.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд шилдэг хоёр тамирчин шалгараад байна. Олимп, дэлхийн аварга Испаний К.Марин болон олимп, дэлхийн мөнгө, хүрэлтэй Энэтхэгийн П.Синдхи нар шалгарсан. Испаний К.Марин бол 2016 оны Риогийн олимп, 2014, 2015 оны дэлхийн аваргын алтан медаль хүртэж байсан бол Энэтхэгийн П.Синдхи 2016 оны Риогийн олимпийн мөнгө, 2017 оны дэлхийн аваргын мөнгө, 2013, 2014 оны хүрэл медаль хүртэж байсан. Хоёр тамирчин өмнө нь таарч тоглоход Испани тамирчин бүгдэд нь ялалт байгуулж байжээ. 

Б.БЯМБАБАЯР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж