ПСЖ клуб 6 улирал дараалан супер цом хүртлээ | News.MN

ПСЖ клуб 6 улирал дараалан супер цом хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.05-нд нийтлэгдсэн

ПСЖ клуб 6 улирал дараалан супер цом хүртлээ

ПСЖ клуб 6 улирал дараалан супер цом хүртлээ

Францын хөлбөмбөгийн супер цомын төлөөх тоглолт өнгөрсөн бямба гаригт боллоо. Энэ жилийн супер цомын төлөө Лиг-1-н өнгөрсөн улирлын аварга ПСЖ болон дэд аварга Монако клубуудын дунд болсон. Тус тоглолт нь лигийн аварга болон цомын АШТ-нд түрүүлсэн клубуудын дунд явагддаг бөгөөд ПСЖ клуб өнгөрсөн улирал лиг болон цомын АШТ-нд хоёуланд нь түрүүлээд байсан тул лигийн дэд аварга Монако клубтэй супер цомын төлөө өрсөлдсөн. 

Энэ удаагийн тоглолт мөн л хилийн чанадад буюу Хятадын Шенжен хотын “Универсиад Спорт Төв” цэнгэлдэх хүрээлэнд 41000 үзэгчдийн нүргээн дунд болж ПСЖ клубын ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр Францын хөлбөмбөгийн супер цомд ПСЖ клуб сүүлийн 6 жил дараалан түрүүлж байна. 

  • ПСЖ 4-0 Монако (гоол: ди Мариа 32’, 90+2’, Х.Нкунку 39’, Т.Веа 67’)

ПСЖ: Ж.Буффон, К.Дагба, Т.Силва (А.Бернеде 74’), К.Римане, С.Н’Соки, М.Верратти (Неймар 75’), Л.Диарра (Маркуиньос 64’), А.Рабиот, ди Мариа, Т.Веа, Х.Нкунку
Монако: Д.Беналио, А.Ражжи, К.Глик, Жемерсон, Ж.Серрано, Ж.Ахолоу, Пеле (С.Диоп 46’), Р.Лопес (Х.Мбоула 64’), Ю.Тиелеманс, С.Грандсир (К.Балде 46’), С.Йоветич
Тоглолтод Бразил довтлогч Неймар сэлгээгээр талбайд гарсан бол Итали хаалгач Ж.Буффон гараанд гарч тоглосон. Тоглолтын эхнээс л Т.Тучелийн шавь нар санаачилгыг авч өрсөлдөгчөө хүнд байдалд оруулж байсан. Аргентин тоглогч ди Мариа 33 болон шүүгчийн мэдлийн цагт хоёр гоол оруулж дубль хийсэн бол Т.Веа, К.Нкунку нар тус бүр нэг гоол оруулж ПСЖ клубын ялалтаар өндөрлөсөн. Ийнхүү Францын хөлбөмбөг дэх ПСЖ клубын ноёрхол үргэлжилж байна. 

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж