Олон хүний хөлд дарагдсан наран цэцгийн талбайг хаахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.05-нд нийтлэгдсэн

Олон хүний хөлд дарагдсан наран цэцгийн талбайг хаахаар болжээ

Олон хүний хөлд  дарагдсан наран цэцгийн талбайг хаахаар болжээ

Канадын наран цэцгийн талбайд төгс сельфи хийх хүсэлтэй Instagram, Snapchat хэрэглэгчид хэдэн мянгаараа ирдэг байна. Энд зөвхөн зургаа авах сонирхолтой хүмүүс ихээр ирдэг аж. 

Торонтогоос 80 км яваад хүрэх Онтариод байрлах тус наран цэцгийн фермийг Боглийн гэр бүл эзэмшдэг бөгөөд эдгээр хүмүүсийг цаашид оруулахаа зогсоох арга хэмжээг авахаас өөр аргагүйд хүрсэн гэжээ. Наран цэцгийн фермийг үзэж сонирхох хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэсч байсан тул Боглийн ферм 7 доллар 50 цент өгч орох боломжтой болгосон аж. Гэвч фермээр зочлох хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, зарим тохиолдолд нууцаар зөвшөөрөлгүй талбай руу орж байсан гэнэ. Тиймээс фермийн эзэд наран цэцэг гэмтэж болзошгүй тул хаахаас өөр аргагүйд хүрсэн гэжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж