Ажлын цаг 08.00-17.00 болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Ажлын цаг 08.00-17.00 болж магадгүй

Нийслэлийн харьяа төрийн байгууллагууд ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн өглөөний 08.00 цагаас ажлаа эхлүүлж магадгүй бололтой. Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийг 08.00-17.00 цаг болгож өөрчлөх /Одоогоор 09.00-18.00 цаг байгаа/ тухай яриа нийслэлийн албан хаагчдын дунд тараад байна. Энэ нь нийслэлийн замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хэрэгслийн цагийн зохицуулалт, ачааллыг багасгахад чиглэгдсэн санаа бөгөөд ямартай ч нийслэлийн удирдлагууд өнөөдөр 14.30 цагаас болох нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, нэгдсэн шийд гаргахаар болжээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж