АНУ-ын хүн амын 40 сая нь ядуу амьдардаг гэж НҮБ-ын тайланд дурджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын хүн амын 40 сая нь ядуу амьдардаг гэж НҮБ-ын тайланд дурджээ

АНУ-ын хүн амын 40 сая нь ядуу амьдардаг гэж НҮБ-ын тайланд дурджээ

НҮБ-ын тавдугаар сард гаргасан тайланд АНУ-ын нийт хүн амын 40 сая нь ядуу амьдардаг ба үүнээс 5.3 сая нь нэн ядуу ангилалд багтаж байна гэжээ.

Трампын засаг захиргаа энэ тайланг ‘буруушаасан, ямар ч үндэслэлгүй,  тодорхой бус тайлан’ хэмээн шүүмжилжээ.  

Энэхүү тайланд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын бусад гишүүн орнуудтай харьцуулахад АНУ дахь залуучуудын ядуурлын түвшин, ялгаварлан гадуурхалт, таргалалт, дарамт шахалт хамгийн өндөр түвшинд байдаг гэж буруутгажээ.

Гэвч НҮБ-ын гаргасан энэхүү тайлантай АНУ-ын эдийн засагчид санал нэгдэн Барак Обамагын засгийн газрын үед эхлүүлсэн эдийн засгийн шинэчлэлийг үргэлжлүүлсээр байх үгүйд мөн ядуурлын түвшин жил ирэх тусам нэмэгдэж байгааг анхааруулсаар байхад АНУ-ын Засаг захиргаа үүнийг няцаасаар байгаа аж.

Эх сурвалж: QZ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж