Даншиг наадам: З.Батбаярын хээр морь түрүү магнайд хурдлав

Хуучирсан мэдээ: 2018.08.05-нд нийтлэгдсэн

Даншиг наадам: З.Батбаярын хээр морь түрүү магнайд хурдлав

Даншиг наадам: З.Батбаярын хээр морь түрүү магнайд хурдлав

“Даншиг наадам- Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хурдан их насны морьдын уралдаан өнөөдөр /2018.08.05/ боллоо. Уг наадмын хурдан их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хээр морь түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүлэв.

Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харъяат Д.Амармэндийн зээр морь, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн хээр морь хурдлав. Харин айргийн дөрөвт Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Ө.Өлзий-Оршихын зээрд, айргийн тавьд Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат Н.Даваанямын бор морь тус тус хурдаллаа.

Хурдан их насны морьдын уралдаанд 108 морь бүртгүүлж, 104 хурдан хүлэг шандас сорьсон юм. Уралдааны үеэр хүүхэд унасан, морь бахардсан тохиолдол байгаагүй гэдгийг Хурдан морины комиссоос мэдээллээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж