БНХАУ АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаа зарлалаа | News.MN

БНХАУ АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаа зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.08.05-нд нийтлэгдсэн

БНХАУ АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаа зарлалаа

БНХАУ АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаа зарлалаа

БНХАУ АНУ-ын нийт үнийн дүн нь  60 тэрбум ам.доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүн тутамд татвар ногдуулахаа зарлалаа. Тус тарифт кофе, зөгийн бал, үйлдвэрт ашиглах химийн бодис гэх мэт бараа бүтээгдэхүүн багтах аж.

БНХАУ-ын Сангийн яамнаас дэлхийн эдийн засагт хор хохирол учруулахуйц мэдэгдэл гаргасанд Трампын Засгийн газрыг болчимгүй сүрдүүлэг хийлээ хэмээн шүүмжилжээ. Энэ шийдвэрээ тэд АНУ-ын сүрдүүлгийн эсрэг авч буй арга хэмжээ гэж Хятадын талаас  мэдэгджээ.  

АНУ-аас Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах дараагийн алхам 200 тэрбум ам.доллартай бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах ба ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ хэмээн сүрдүүлсэн.

Өнгөрсөн долдугаар сарын 6-нд АНУ-аас Хятадын нийт үнийн дүн нь 34 тэрбум ам.доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан. Үүний хариуд Хятад улс мөн адил тарифыг АНУ-д ногдуулсан юм.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс Хятадын зарласан татварын нэмэгдэлд хариу өгсөн юм. Тэрбээр ‘БНХАУ өшөөгөө адилхан замаар авахын оронд худалдааны шударга бус арга хэрэглэдгээ зогсооход анхаарлаа хандуулах ёстой’ гэжээ.

Эх сурвалж: CNN 

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-08-05 66.181.161.34

Энэ Америк улс дэлхийд нөлөөгөө улам л алдаад байгаа орон юм даа.

Avatar

Зочин 2018-08-05 96.69.189.11

t

Avatar

Зочин 2018-08-05 96.69.189.11

yg xelne baigaa,

Avatar

Б.Одхүү 2018-08-05 202.179.31.40

Бид ашиглах хэрэгтэй. Хятадын экспортыг Монголоор дайруулах хэрэгтэй.

Avatar

Paвcaл 2018-08-05 174.224.6.29

Нэг дүгээр ангийн хүүхэд ч шоолох үл бүтэх мөрөөдөл.

Avatar

Зочин 2018-08-05 107.77.173.9

Жаахан мөнгөтөй болчихоод бяр суулаа,эвэр ургалаа гээд далжигнаад байвал ингэж арга хэмжээ авахаас өөр яах билээ?

Avatar

Зочин 2018-08-05 66.181.161.51

Ali ch uls amerikiin deerengui bodlogoos oorsdiigoo
hamgaalah erhtei.

Avatar

Zochin 2018-08-05 66.181.180.168

Хятад хэтэрхий шудрага бус. АНУ зөв зүйл хийж байна. Энэ бол Хятадын нөлөөг хязгаарлах, дээрэнгүй бодлогыг дарах зөв арга

Avatar

Зочин 2018-08-05 27.123.212.142

Сүүлийн үед хятад дахь нөхцөл байдал гадны бизнес эрхлэгчдийн санааг зовоож эхэллээ. Тус улсын эдийн засгийн өсөлтийн хурд саарч, үйлдвэрийн секторийн ашиг өмнөх жилийн мөн үеэс /6-р сарын байдлаар/ 0,3 % унасан үзүүлэлттэй гарчээ. Дэлхийн хэмжээний компаниуд болох Ауди, Ренальт, Peugeot, форд хятад дахь борлуулалтын талаарх прогнозоо бууруулсан.
Үүн дээр нэмэгдэж хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт дарамт авчирлаа. Оны эхнээс үл хөдлөх хөрөнгийн зах зээл 29 хувиар агшсан ба ялангуяа 6-р сарын сүүлийн долоо хоног өнгөрсөн 8 жилийн хамгийн доод түвшинг илэрхийлэв. Хятадын засгийн газраас зах зээлийг дэмжих зорилтын хүрээнд 3 триллион юань зах зээлд нийлүүлсэн нь үүргээ сайн биелүүлж чадсангүй. Дахиад 2 триллион юань зах зээлд нийлүүлэх асуудалтай тулгарсан. Хятад дахь зах зээлийн энэ царцанги байдал хөрөнгө оруулагчдыг үргээв. Тэд илүү найдвартай зах зээл, валют, облигаци, хувьцааг хайлаа. Үр дүн доллар, энэтхэгийн зах зээл харагдсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж