Даншиг наадам руу нийтийн тээврээр үйлчилж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.05-нд нийтлэгдсэн

Даншиг наадам руу нийтийн тээврээр үйлчилж байна

Даншиг наадам руу нийтийн тээврээр үйлчилж байна

Нийслэлийн Засаг даргын 2018 оны долоодугаар сарын 17-ны өдрийн А/665 дугаар захирамжаар “Даншиг наадам хүрээ цам” шашин соёлын наадмыг 2018 оны наймдугаар сарын 04-05-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон.

Уг наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор “Хүй долоон худаг–5 шар” чиглэлд өнөөдөр /2018.08.05/ 08:00 цагаас 21:30 цагийн хооронд 10-25 минутын давтамжтайгаар “5-н шар /хойд/” автобусны зогсоолын зүүн талын зогсоолоос иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Тус чиглэлд бэлэн мөнгөөр үйлчлэх ба үнэ тарифын хувьд том хүн–1000 төгрөг, хүүхэд–200 төгрөг байна. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж